Налайхын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Налайх дүүргийн иргэд, үйлдвэрлэгч нарыг дэмжих, тэднийг мэдлэг мэдээллээр ханган ажиллах, холбогдох төрийн байгууллагуудад санал боловсруулж хүргүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Мөн дүүргийн бичил болон жижиг үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг тусгайлан бодлогоор дэмжих, бизнес эрхлэгчдэд зориулсан хэсэг талбай гарган кластер зохион байгуулалтад хамруулан тэдний ажлыг дэмжин ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.