НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр  УБ – Чойрын замаас НБМҮТПарк хүртэл 4,67км авто зам баригдана. Aвто замыг ”Арц суварга” ХХК, ”Наран-булаг Хан” ХХК,  ”DVKB” ХХК- ууд барьж ашиглалтад оруулахаар болсон ба бэлтгэл ажил хангагдаж, зам дагуух газар шорооны ажил эхлээд байна.  2019 онд авто замын ажил бүрэн дуусгахаар төлөвлөж ажил шуурхай явагдаж байна. Тус  ажлын  явцтай НИТХ-ын Ажлын албаны Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил болон Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар болон ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар ирж танилцлаа. Цаашдаа тулгамдаж буй асуудлуудыг яаралтай шийдэж, шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авах болно гэдгээ илэрхийлсэн юм. Налайх дүүргийн хөгжлийн гол хөшүүрэг болсон энэхүү замыг тавихдаа бүх түүхий эдийг Налайх дүүргийн үйлдвэрлэгч нараас авахаар төлөвлөж байгаа ба одоогоор замын хажуугийн хайрга дайргыг ханган нийлүүлэх компанийг судлаж байна. Налайх дүүргийн Засаг даргын зүгээс ч мөн бидний ажлыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн билээ.