Налайхын Барилгын Материалын үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГазар зарлаж буй ”Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн” ажлын байрны сонгон шалгаруулалтанд урьж байна

АЖЛЫН БАЙР:        Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

Паркийн бүтээн байгуулалтанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, хөрөнгө босголтын үйл ажиллагааг хариуцан ажиллах

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Хөрөнгө оруулалт эдийн засгийн, бизнес удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • 3-ээс доошгүй жил ажилласан, Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Эдийн засгийн бүхий л тооцоог хийж дүгнэлт гаргах чадвартай
  • Харилцааны ур чадвар өндөртэй
  • Тендерын болон бусад мэдээллийг Англи хэлээр боловсруулж, нийтлэх,
  • Төлөвлөх, зохион байгуулах ур чадвар эзэмшсэн
  • Багаар ажиллах чадвартай
  • Санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй байх
  • Бичиг баримт боловсруулах чадвар сайтай
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Эерэг зөв хандлагатай байх
  • Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
  • ”НБМҮТП ” – ОНӨТҮГ зарлаж буй албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс болон Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах оффисд  2017 оны  6 дугаар сарын 12-ний өдрөөс  2017 оны 7 дүгээр  сарын 20 -ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт
  • Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
  • Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт
  • Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

 МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар  75751001 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч  болно.