АЖЛЫН БАЙР: Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО
Паркийн бүтээн байгуулалтанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, хөрөнгө босголтын үйл ажиллагааг хариуцан ажиллах
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Хөрөнгө оруулалт эдийн засгийн, бизнес удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх
- 3-ээс доошгүй жил ажилласан, Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Эдийн засгийн бүхий л тооцоог хийж дүгнэлт гаргах чадвартай
- Харилцааны ур чадвар өндөртэй
- Тендерын болон бусад мэдээллийг Англи хэлээр боловсруулж, нийтлэх,
- Төлөвлөх, зохион байгуулах ур чадвар эзэмшсэн
- Багаар ажиллах чадвартай
- Санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй байх
- Бичиг баримт боловсруулах чадвар сайтай
- Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Эерэг зөв хандлагатай байх
- Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:
- Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
- ”НБМҮТП ” – ОНӨТҮГ зарлаж буй албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс болон Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах оффисд 2017 оны 3 дугаар сарын 12-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 12 -ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт
- Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 75751001 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч болно.