Налайхын Барилгын Материалын үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГазар зарлаж буй ”Ерөнхий инженер” ажлын байрны сонгон шалгаруулалтанд урьж байна

АЖЛЫН БАЙР:        Ерөнхий инженер

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

Паркийн ерөнхий төлөвлөлтийн үндсэн шийдлийг гаргах, дэд бүтцийн хэрэгцээ, тооцоог гаргах, техникийн нөхцлийг гаргуулах, ажлын зураг төсвийн тендерийн материалуудыг бэлтгэх, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавих, паркийн үйлдвэрүүдийн үндсэн чиглэлийг гаргах, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг хангах, үйлдвэрүүдийг сонгон шалгаруулах, мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ  ажилласан туршлагатай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн анхан шат болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
  • Зураг төслийн autocad програм дээр ажиллах чадвартай байх
  • Барилгын зураг унших, төсөв хийх чадвартай
  • Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг байх
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны соёлтой байх
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Ёс зүйн хэм хэмжээг сахих
  • Нууц хадгалах
  • Хувийн соёлтой байх
  • Хариуцлага хүлээх чадвартай байх

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
  • ”НБМҮТП ” – ОНӨТҮГ зарлаж буй албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс болон Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах оффисд  2017 оны  1 дугаар сарын 12-ний өдрөөс  2017 оны 1 дүгээр  сарын 25-ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт
  • Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
  • Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт
  • Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

 МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар  75751001 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч  болно.