АЖЛЫН БАЙР: Хүний нөөцийн мэргэжилтэн
Зорилго: Байгуулллагын хүнийн нөөцийн бодлогыг (ажилтан шалгаруулж авах, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах г.м) боловсруулж хэрэгжүүлэх, хүний нөөцийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Удирдлагатай хамтран байгууллагын хүний нөөцийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх хяналт тавих
- Ажилтан нэг бүрийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргий хувиарийг шинжлэх, боловсронгүй болгох
- Ажлын байрны шаардлага ханган өндөр бүтээмж, үр дүнтэй ажиллаж, байгууллагын зорилгод хүрэхэд хувь нэмэр оруулж чадахуйц мэдлэг чадвартай хүмүүсийг ажилтнаар шалгаруулж авах
- Ажлын сул орон тоог зарлах, ажил горьлогчийн хүсэлтийг судлах, ярилцлага хийх, шалгалт авах, шалгаруулах, цалин урамшуулал тогтооход оролцох
- Ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд нь дутагдаж байгаа мэдлэг чадварыг тодорхойлох, сургах хөтөлбөр боловсруулж сургалт зохион явуулах
- Хөдөлмөрийн харилцааны маргаантай асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдалд хяналт тавих
- Ажилтнуудын хувийн хэрэг, хөдөлмөрийн гэрээ, бусад бүртгэлийг хөтлөх
- Хүний нөөцийн албаны ажилтнуудыг удирдан зохион байгуулах
Шаардлагатай ур чадварууд:
- Хүний нөөцийн менежментийн сонирхол, чадавхи
- Аналитик, логик сэтгэлгээ (шинжлэн шүүн тунгаах, учир шалтгааны холбоо хамаарлыг тогтоох, нэгтгэн дүгнэх нотолгоо үндэслэл гаргах, оновчтой хувилбар сонгох г.м)
- Төлөвлөх зохион байгуулах чадавхи, хөгжингүй ой санамж
- Хэл яриа, бичгийн харилцааны чадавхи (тодорхой ойлгомжтой ярих, бичих, тайлбарлах, гэрээ байгуулах, хүмүүстэй харилцах)
- Хүлээцтэй, шударга зан чанар, өөрийгөө нянаж жолоодох чадвар
- Өргөн мэдлэг, байнга хөгжих, төгөлдөржих тэмүүлэл
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх
- Эерэг зөв хандлагатай байх
- Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:
- Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
- ”НБМҮТП ” – ОНӨТҮГ зарлаж буй албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс болон Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах оффисд 2019 оны 3 дугаар сарын 2-ний өдрөөс 2019 оны 3 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт
- Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 75751001 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч болно.