Налайхын Барилгын Материалын үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГазар зарлаж буй ”Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн” ажлын байрны сонгон шалгаруулалтанд урьж байна

АЖЛЫН БАЙР:  Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

  • Ажилтнуудын харилцаа холбоог сайжруулах болон албан байгууллагын хамтын үйл ажиллагааг өргөтгөх.
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг судалж хөрөнгө оруулалт татах.

 

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсролтой байх.
  • Олон нийттэй харилцах ур чадвар сайтай байх.
  • Салбарын чиглэлээр мэргэшсэн байх.
  • 6-аас доошгүй сарын ажлын туршлагтай байх.

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх
  • Эерэг зөв хандлагатай байх
  • Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
  • ”НБМҮТП ” – ОНӨТҮГ зарлаж буй албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс болон Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах оффисд  2016 оны  4 дугаар сарын 1-ний өдрөөс  2016 оны 4 дүгээр  сарын 25-ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.