“НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОНӨТҮГАЗАР НЬ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА

 

“НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОНӨТҮГАЗАР НЬ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА.

АЖЛЫН БАЙР:        БАРИЛГЫН ИНЖЕНЕР

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

Барилга байгууламжийн зураг төсөл, тооцооллыг барилгын норм дүрэм, стандартын дагуу гаргах, угсралт болон ашиглалтанд хяналт тавих, барилга байгууламж болон барилгын материалд техникийн хяналт хийх

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  • Паркийн байгууламжуудын барилга угсралт болон ашиглалтанд хяналт тавьж, шаардлагатай дүгнэлт тооцооллуудыг гаргах
  • Бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай тусгай зөвшөөрөл, техникийн нөхцлүүдийг холбогдох байгууллагуудаас гаргуулах үйл ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах
  • Албан тушаалын тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Автокад зэрэг мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх
  • Оффисийн хэрэглээний программууд, интернетийн орчинд ажиллах чадвартай байх
  • Баримт бичиг боловсруулах, техникийн тооцоо судалгаа, дүгнэлт гаргах чадвартай байх
  • Албан үүргийн хүрээнд шаардагдах хууль, эрх зүйн мэдлэгтэй байх
  • Урьд нь төсөл дээр ажиллаж байсан туршлагатай, төсөл унших чадвартай бол давуу тал болно.

ТУСГАЙ ШААРДЛАГА:

  • Ажил үүргийн хүрээнд шаардагдах гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Эерэг, зөв хандлагатай байх
  • Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай байх
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвар өндөртэй байх

 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс болон Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах НБМҮТПаркийн оффисд  эсвэл park@nad.ub.gov.mn хаягаар 2019 оны  08 дугаар сарын 01-ний өдрөөс  2019 оны 08 дүгээр  сарын 31-ны өдрийг хүртэл ажлын цагаар хүлээн авна.

 

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт
  • Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт
  • Өмнө нь ажиллаж байсан албан газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар  75751001, 80811022 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч  болно.