МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АЙЛЧИЛЛАА.

2024 оны 05 сарын 07-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх паркийн нэгж үйлдвэр болох Электрокем Монгол ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус үйлдвэр нь хаягдал батерей дахин боловсруулах, 99.9%-ийн сорьц бүхий хар тугалганы үйлдвэр бөгөөд дэлхийн стандартад нийцсэн, байгаль орчинд хор нөлөөгүй, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан үйлдвэр гэдгээрээ онцлог бөгөөд Налайх дүүргийн 30 гаруй иргэдийг ажлын байраар хангаад байгаа юм.
Электрокем Монгол ХХК-ийн захирал Ө.Одонсүрэн үйлдвэрийн үйл ажиллагаа, технологийг танилцуулж, эцсийн бүтээгдэхүүнийг БНХАУ, БНСУ руу импортлох гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл Технологийн Парк болон Электокем Монгол ХХК-ийн нийт хамт олонд талархал илэрхийллээ.