“КOREATOP” ГРУППЫН УДИРДЛАГУУД ИРЖ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2022 оны 08 сарын 05 болон 10-ны өдрүүдэд БНСУ-ын “KoreaTop” группын захирал Юн Мён Сун, гүйцэтгэх захирал Ким Ил нар Паркийн үйл ажиллагаа, дэд бүтцийн мэдээлэлтэй танилцаж, Солонгос дахь будгийн үйлдвэрийнхээ талаар танилцуулга хийлээ.

Тус групп нь БНСУ-д цэвэрлэх байгууламж барьж, ашиглалтад оруулж байсан туршлагатай бөгөөд Паркийн цэвэрлэх байгууламжид хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

“КореаТоп” группын дэд захирал Ким Ил байгууллагынхаа үйл ажиллагаа, цаашдын зорилго, шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Тус групп нь 1998 оноос гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 2009 оноос үйлдвэрлэлийн чиглэлээр өргөжин тэлсэн бөгөөд БНСУ-ын Улсан хотод үйл ажиллагаагаа явуулдаг.Одоогоор уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулалт, эрчим хүчний үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл гэсэн үндсэн 3 чиглэлээр ажилладаг.

НБМҮТПарктай будгийн үйлдвэрлэлээр төрлөөр хамтран ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд барилгын болон үйлдвэрлэлийн гэсэн чиглэлээр -20 – +1100 градус хүртэлх халуунд тэсвэртэй, байгаль орчинд халгүй, тусгай зөвшөөрөл бүхий ногоон гэрчилгээтэй будгийн үйлдвэр байгуулах юм.

Уулзалтаар Паркийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, талбай, үндсэн тоноглол, нийт хөрөнгө оруулалт зэрэг дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, цэвэрлэх байгууламж барих газар дээр очиж судласан бөгөөд цаашид хамтран ажиллахаар шийдвэр гаргалаа.