ГЕРМАНЫ “IKI JET” ТӨСЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өнөөдөр /2022 оны 12 сарын 05-ны өдөр/ Германы хамтын ажиллагааны байгууллагын “Эрчим хүчний зохистой шилжилт” төслийн ахлах мэргэжилтэн Ларс Блюм, төслийн зөвлөх С.Цэрэндаш нар НБМҮТПарктай ирж танилцлаа.

Уг төсөл нь Европын холбооны санхүүжилтээр явагдаж байгаа бөгөөд нүүрс ашиглаж эрчим хүч үйлдвэрлэхээс бага багаар татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашиглахаар зорьж буй улс орнуудын орон нутгийн удирдлага, холбоод, байгууллагуудад зохистой, хохиролгүй, үр дүнтэй шилжилт хийхэд нь зөвлөгөө, аргазүйн тусламж үзүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа явуулах юм.

Дээрх уулзалтаар Паркийн зорилго, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, цаашид хийгдэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулсан бөгөөд тус Парк бүрэн ашиглалтад орсноор Налайх дүүргийн ажилгүйдэл буурахад томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг Паркийн дарга С.Батжаргал онцоллоо.

Хоёр тал цаашид хамтран ажиллахаар тохирсон.