БНХАУ-ЫН КАНТОНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦЛОО

БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагддаг Кантоны үзэсгэлэн яармаг нь 1957 оноос хойш жил бүрийн хавар, намрын улиралд зохиогддог. Хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өндөр түвшний, хамгийн олон шинэ дэвшилтэд бүтээгдэхүүн, түүхий эдтэй, салбар салбарыг хамарсан хамгийн өргөн цар хүрээтэй худалдан авагчдыг үзэсгэлэнд оролцогчидтой холбосон бизнесийн томоохон гүүр болсон үзэсгэлэн юм.

Энэхүү үзэсгэлэнд БНХАУ-ын томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс гадна Турк, Итал, Франц, Энэтхэг, Казакстан улсуудын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид нэг дор цуглан шинэ технологи, шинэ санаа, шинэ түншүүддээ танилцуулан оролцлоо.

Кантоны үзэсгэлэн нь сэдэвчилсэн байдлаар бүлэглэсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд 134 дэх удаагийн Кантоны үзэсгэлэн яармагийн 2-р хэсэг болох “Барилгын материалын олон улсын үзэсгэлэн яармаг” нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан бөгөөд уг үзэсгэлэнд НБМҮТП-ын Инженер Б.Батбилэг, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Чимэгжаргал нар томилогдон ажиллалаа.

Үзэсгэлэнд оролцсоноор барилгын материалын олон улсын дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж судлах, үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоох, хамтран ажиллагч байгууллагуудад өөрийн байгууллагын танилцуулга мэдээллийг хүргэн ажилласан.