БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023 оны 06 сарын 02-07-ны өдрүүдэд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.04.19-ний өдрийн 03\981 дугаар албан шийдвэрээр БНСУ-ын хөгжлийн хүрээлэн, Монгол Улсын уул уурхай хүнд үйлдвэрийн яам, БНСУ-ын жижиг дунд үйлдвэрийн институт, БНСУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх уул уурхайн нөхөн сэргээлт, эрдэс баялагийн корпорацууд хамтран хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалтыг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулав. Тус хуралд 2 орны засгийн газрын сайд, төлөөлөгчид, 22 олон улсын байгууллага, БНСУ-ын 45 хөрөнгө оруулагч компаниуд оролцон Монгол улсад үйлдвэрлэл технологийн паркуудын стратеги, эдийн засгийн хөгжлийг дэмжих, туршлага солилцох, бодлогын зорилтууд гаргав. Уулзалтын үеэр хоёр орны хууль, эрх зүйн тогтолцооны талаар туршлага хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцон хөрөнгө оруулагч байгууллагуудтай холбоо тогтоов.