БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2022 оны 04 сарын 28-ны өдөр БНСУ-ын V World Industry ХХК-ийн Гүйцэтгэх захирал Су Ён Сүк, Мүн Жэ Хва тэргүүтэй төлөөлөгчид ирж, Паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Тус компани нь Иргэний барилга, цэвэрлэх байгууламжийн барилга угсралт, Хийн хоолойн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Солонгос улсад Үйлдвэрлэл технологийн паркийн төслийн хөгжүүлэлт хийж байсан туршлагатай компани юм.

Гүйцэтгэх захирал Су Ён Сүк нь Паркийн Дулааны цахилгаан станцын төсөл дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Паркийн газар дээр 10000мВ-ын хүчин чадал бүхий, нүүрсийг 1300 градуст халааж, цахилгаан, дулаан, газ үйлдвэрлэх станц барих төсөл танилцууллаа.

НБМҮТП-ийн дарга С.Батжаргал нь Паркийн үйл ажиллагааг хэвийн явуулж, гэрээ байгуулсан үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлэхэд Дулааны цахилгаан станц эхний ээлжинд нэн шаардлагатай байгааг илэрхийлж, төр хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжилтийг шийдвэрлэн ажиллах бүрэн боломжтойг дурьдсан.