Архивын тухай хууль, холбогдох стандартын хэрэгжилтийг хангах, байгууллагын архивын үйл ажиллагааны чанар, зохион байгуулалтыг үнэлэх зорилгоор зохион байгуулагдсан “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ”-ын 2025 оны УЛСЫН ҮЗЛЭГТ нийслэлийн өмчийн оролцоотой компаниудаас “Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк” ХК архивын баримт бичгийн бүрдүүлэлт, хадгалалт, цахимжуулалт, зохион байгуулалтын үзүүлэлтээр 91.1 хувийн үнэлгээ авч тэргүүллээ.

Тус үзлэгт байгууллагуудын баримт бичгийн аюулгүй байдлыг хангах, түүхэн баримтат өвийг хамгаалах, мэдээллийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор төр, орон нутгийн өмчит 1510 байгууллага хамрагдсан.

Мөн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдаа манлайлан идэвх зүтгэл гаргасныг үнэлэн Захиргааны мэргэжилтэн Д.Номин-Эрдэнэ “ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар шалгарч өргөмжлөл гардан авлаа.

Энэхүү амжилт нь Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК архивын менежмент, дотоод зохион байгуулалтад тогтвортой сайжруулалт хийж, хууль, стандартын хэрэгжилтийг бодитоор хангаж ирсний үр дүн боллоо.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *