АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025 оны 02 сарын 12-ны өдрийн Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны анхдугаар хуралдаанд НҮТП-ийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар танилцуулга тавилаа.

Тус танилцуулгад паркийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн ажлууд болон цаашдын төлөвлөлттэй холбоотой мэдээллүүд байлаа.

Үйлдвэр технологийн паркуудын хоорондын уялдаа холбоог хангаж, үйл ажиллагаа болон хөгжлийн чиглэлүүдийг дэмжихийн тулд олон арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолсон бөгөөд одоогийн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг илүү тодорхой танилцууллаа.