100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Уг ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа юм. Паркт болсон уулзалтанд Ажлын хэсгийн 12 гишүүн ирсэн ба паркийн нутаг дэвсгэр, үйл ажиллагаатай танилцаж 100 айлыг нүүлгэн шилжүүлэх боломжтой талаар ярилцлаа.