“АВТО РЕСАЙКЛ ПАРК” ХХК-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Өнөөдөр /2022 оны 01 сарын 10-ны өдөр/ Парктай гэрээ байгуулсан Авто ресайкл парк ХХК-ын БНСУ талын гүйцэтгэх захирал, барилгын инженер Ким Чан Гын болон бусад төлөөлөгчид Паркт хүрэлцэн ирж, байгууллагын одоогийн нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, өөрсдийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагналаа.

Тус компани нь автомашин дахин боловсруулах үйлдвэр чиглэлээр Парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд одоогоор барилгын зургийн зөвшөөрөл, шугам сүлжээний зураг төслийн ажлуудаа хийлгэж байгаа юм байна. Үйлдвэрлэлийн барилгын ажлаа 2022 оны намраас эхлэхээр төлөвлөж байна гэлээ.