“ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР” АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

АЖЛЫН БАЙР:        Цахилгааны инженер

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

  • Цахилгаан хангамжийн тооцоо судалгаа, тоног төхөөрөмжийг судлан тооцоолол гаргах, зөвлөгөө өгөх, Паркийн цахилгаан станцын зураг төсөл болон угсралтын ажлын явцад холбогдох норм, дүрмийн дагуу хяналт тавьж, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахад шаардлагатай тооцоо, судалгааг хийж хэрэгжүүлэх

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Төсөл дээр ажиллах чадвартай байх
  • 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх

ТУСГАЙ ШААРДЛАГА:

  • Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх;
  • Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Эерэг зөв хандлагатай байх;

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

 МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 75751001 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авна уу.