УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗРААС ПАРК ДЭЭР ИРЖ АЖИЛЛАЛАА.

2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газраас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, мэдээлэл цуглуулах зорилгоор Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээний ажилд шаардлагатай мэдээллийг цуглуулах ажил зохион байгуулагдлаа.
Уг ажлыг Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн зөвлөхийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нандингэрэлээр ахлуулсан, Реферэнт Ц.Элбэгзаяа, Б.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж,
– Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох,
– Төрөөс паркийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үзүүлж байгаа хөнгөлөлт, дэмжлэг оновчтой болсон эсэх талаар мэдээлэл авах,
– Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн дэд бүтэц, санхүүжилтийн үр нөлөөний талаар мэдээлэл цуглуулах,
– Хууль хэрэгжүүлэхэд үүсч байгаа дэвшилттэй тал болон, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, түүний шалтгаан нөхцлийг тодорхойлох зэрэг үндсэн чиглэлүүдээр санал солилцож, ажиллалаа.