УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ПАРКТ АЙЛЧИЛЛАА.

2020 оны 10 сарын 09-ны өдөр Улсын их хурлын дарга Г.Занданшатар, Улсын их хурлын гишүүн С.Амарсайхан нар Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа, хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа. Уулзалтаар Газрын дарга С.Батжаргал паркийн танилцуулгыг тавьж, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт болон холбогдох дүрэм журмуудыг гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Мөн Парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.

Улсын их хурлын дарга Г.Занданшатар Паркийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай холбогдож, төслийн үйл явцад дэмжлэг авахыг зөвлөлөө.