2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Дэд сайд Э.Золбоо, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Барилгын хөгжлийн төвийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк дээр ирж ажиллалаа.
Паркийн дарга С.Батжаргал байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, ажлын явц болон цаашид нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар танилцуулга хийлээ.
Мөн парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан үйлдвэрүүдийн танилцуулга, баримт бичгийн бүрдэл, бүтээгдэхүүний дээжтэй танилцаж, үйл ажиллагаагаа явуулж буй хаягдал хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр болох Пийс Стийл Групп ХХК-ийн ажил байдалтай газар дээр нь танилцлаа.
Уулзалтын үр дүнд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Паркийн өргөтгөл 130га газрын Ерөнхий төлөвлөлт хийлгэх 259,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон бөгөөд Цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.