2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Азийн хөгжлийн банкны Хот хөгжүүлэлтийн тэргүүлэх мэргэжилтэн Арно Рекман нар НБМҮТПаркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, Паркийн үйл ажиллагаанд тулгамдаад байгаа асуудал болох Цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлаар уулзаж ярилцлаа.
Тус парк нь одоогийн байдлаар авто зам, үерийн далан, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа бөгөөд эхний ээлжийн үйлдвэрүүд ашиглалтанд орж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхлээд байгаа юм. Цаашид 2024 он гэхэд 50 үйлдвэрийг ашиглалтанд оруулж, 1500 иргэнийг ажлын байраар хангахаар төлөвлөж ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдахад хамгийн эхэнд тулгамдаад байгаа асуудал нь цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил болох талаар Азийн хөгжлийн банкны мэргэжилтэнд танилцууллаа.
Мөн 100 айл орчмын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх, Налайх олон улсын тээвэр ложистикийн паркийн бүтээн байгуулалт зэрэг ажлууд явагдахын тулд цэвэрлэх байгууламжийн ажил хамгийн эхний ээлжинд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байгааг Хотын дарга С.Амарсайхан онцолж дурьдлаа.