ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк нь Барилга хот, байгуулалтын яам болон IFC Mongolia Олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагаар дамжуулан Тайландын вант улсын хөрөнгө оруулагчидтай цахим уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар байгууллагын үйл ажиллагаа болон хийгдсэн ажлуудыг танилцуулж, хөрөнгө оруулалт шаардлагатай дэд бүтцийн ажлуудын талаар мэдээлэл өгсөн. Одоогийн байдлаар Паркийн автозам, үерийн далангийн бүтээн байгуулалт хийгдэж дууссан бөгөөд, үндсэн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлууд хийгдэж байна.
Эхний ээлжийн үйлдвэрүүд ашиглалтанд орж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад эхлэсэн бөгөөд дараагийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нэн тэргүүнд цэвэрлэх байгууламж, төмөр замын барилга байгууламжид хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.
Тайландын вант улсын хөрөнгө оруулагчдын зүгээс манай паркийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, дэвшилтэт технологи бүхий тогтвортой, эко үйлдвэрлэлийн төсөлд хөрөнгө оруулахад бэлэн байна гэдгээ хэллээ.