НБМҮТПаркийн Налайх-Чойр чиглэлийн 4,64км автозамыг хүлээлгэн өгөх ажлын хэсгийн гишүүд болох Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ, Зам засвар ашиглалтын хяналтын хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтэн Б.Цэрэнсодном, Эрхлэгч Л.Мэндбаяр, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Автозамын хяналтын улсын байцаагч В.Мягмар, Улаанбаатар зам засвар ашиглалтын газрын Засвар, ашиглалт үйлчилгээний албаны дарга н.Батболд, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн Бүтээн байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Батбилэг, зургийн гүйцэтгэгч компани болох ББСМО ХХК-ий Инженер н.Бат-Эрдэнэ, замын гүйцэтгэгч компаниуд болох Ди Вай Кей Би ХХК-ий Инженер З.Цэвээнхүү, Арц суварга ХХК-ийн Ерөнхий инженер Ө.Баасансүрэн, ЗБИБ ХХК-ий Захирал Э.Эрдэнэбаатар нар 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр замын ажлын явцтай танилцлаа.
Ажлын хэсгийн ахлагч Б.Бум-Эрдэний зүгээс:
- Замын зураг төслийг гаргасан ББМСО ХХК-д автозамын дүгнэлт гаргах,
- Уг замыг хүлээн авч, ашиглалтыг хариуцах газар нь НБМҮТП байх уу, эсвэл Налайх дүүргийн ЗДТГазар байх уу гэдгийг тодорхой болгох,
- Зургийн дагуу замын хажууд хийгдсэн байх ёстой шуудууг гүйцээж бэлэн болгох гэсэн гурван чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна.