Паркийн үндсэн цахилгаан хангамжийн эхний ээлжийн 110кВ-ын дэд станц, удирдлагын байр барих ажлын явц хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 30%-тай, удирдлагын байрыг барьсан, станцын хуваарилах байгууламжийн тулгууруудыг босгосон бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтанд орно гэж гүйцэтгэгч байгууллагын зүгээс мэдэгдлээ.