2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын мэргэжилтэн н.Нямцэвээнээр ахлуулсан Үерийн даланг хүлээн авах ажлын хэсэг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк дээр ирж ажиллалаа. Тус ажлын хэсэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газрын холбогдох мэргэжилтнүүд болон гүйцэтгэгч байгууллагууд болох ББСМО ХХК, Заабар ХХК нарын төлөөллүүд ирж оролцсон байна.
Хуралдааны дүгнэлтээр:
- Баримт бичгийн бүрдэлийг гүйцээх,
- Үерийн овоолгын шороог нягтаршуулах,
- Далангийн төгсгөлд хаялга хийх,
- Зураг төслийн өөрчлөлтийг магадлалаар баталгаажуулах,
- Цутгалтын ажлын сорьцын шинжилгээний дүнг танилцуулах,
- Хавтангийн залгааст нөхөөс хийх,
- Тэмдэг тэмдэглэгээнүүдийг тавих, хамгаалалтын зурвас хийх,
- Шаардлага хангахгүй зарим хэсгийн хавтангуудыг солих зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэгч байгууллагуудад өгсөн бөгөөд дээрх ажлуудыг 14 хоногийн дотор гүйцээх шаардлагыг тавьсан байна.