ПАРКИЙН СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн спорт хорооноос зохион байгуулсан “Гурван төрөлт” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Уг өдөрлөгийн үндсэн зорилго нь албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамтач үзэл санааг төлөвшүүлэх, эрүүл зөв амьдралыг дэмжих, байгууллагын биеийн тамир, спортын үйл ажиллагааг идэвжхүүлж, хамт олны уур амьсгалыг эерэг болгоход оршино.

Уг өдөрлөгт байгууллагын нийт албан хаагчид 4 багт хуваагдан, ширээний теннис, даам, дартс гэсэн 3 төрлөөр өрсөлдсөн бөгөөд шүүгчээр Налайх спортын хорооны Спорт тоглоом хариуцсан мэргэжилтэн Ж.Түмэнжаргал, Нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн О.Батсаруул нар ирж ажиллалаа.

Ширээний теннисний төрөлд тэргүүн байранд багийн нийт оноогоор Н.Пүрэвсүрэн, Э.Энгүүн нар, Дартсны төрөлд багийн нийт оноогоор Г.Пүрэвдорж, О.Чулуун-Эрдэнэ нар, Эмэгтэй даамны төрөлд Э.Энгүүн, Эрэгтэй даамны төрөлд Г.Пүрэвдорж нар тус тус тэргүүлж, нийт багийн оноогоор тэргүүн байранд Ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн ахлагчтай баг тамирчид, дэд байранд Төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Н.Гантулга ахлагчтай баг тамирчид тус тус орлоо.

Спортын өдөрлөгт амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа өндөр амжилт хүсье.