ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН – 2020

“НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОНӨТҮГазар

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд тус парк 2020 оны нэгдүгээр улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

Байгууллагын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд төлөвлөгөөний дагуу хугацаандаа хэрэгжиж байна. Энэ хугацаанд:

  • УИХ, Засгийн газрын тогтоол – 1
  • НИТХТэргүүлэгчдийн тогтоол – 1
  • Нийслэлийн онцгой комиссын хурлын тэмдэглэл – 11
  • Нийслэлийн онцгой комиссын албан даалгавар – 1
  • Нийслэлийн засаг даргын захирамж – 12
  • Төрийн болон бусад байгууллагаас нийт 249 албан бичиг ирснээс хариутай албан бичиг нь 134 байж хариуг хугацаанд нь хүргүүлсэн. Байгууллагаас бусад байгууллага, аж ахуй нэгжүүдэд нийт 287 албан бичиг явуулсан.

НЭГ: “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэх” стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээний талаар:

1.1 Цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлэх

  • Хоногт 1000-5000 м.куб цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж барих ажлын төсвийг Нийслэлийн концессийн зүйлийн жагсаалтад оруулах хүсэлт гаргаж, НЗДТГазар, НШУҮИГазарт холбогдох материалуудыг бүрдүүлэн хүргүүлсэн.
  • 05.22-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Азийн хөгжлийн банкны Хот хөгжүүлэлтийн тэргүүлэх мэргэжилтэн Арно Рекман нар НБМҮТПаркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлыг авч хэлэлцэж шаардлагатай мэдээ мэдээллийг паркийн зүгээс Азийн хөгжлийн банкинд хүргүүлсэн.
  • 09.08-ны өдөр Улсын их хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Дэд сайд Э.Золбоо болон бусад албаны төлөөлөгч нар парк дээр ажиллан цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
  • Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжид шаардлагатай бичиг баримтуудыг хүлээлгэн өгч хөрөнгө оруулалтыг татах ажлуудыг хийж байна.

1.2 110кВ-ийн Цахилгаан хангамжийн бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулна

  • 110/10 кВ-ын үндсэн цахилгаан хангамжийн 2х16 кВА-ын дэд станц, удирдлагын байрыг барьж байгуулах сонгон шалгаруулалтанд шалгарсан “Хасу-Эрчим” ХХК 2020.04.29-ний өдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн ба барилгын ажил хийгдэж дууссан, тоног төхөөрөмжөө суурилуулан бэлэн болоод байна.
  • 2 дугаар ээлжийн барилга угсралтын ажлын сонгон шалгаруулалтаар “Вилл вест” ХХК шалгаран 2020.07.27-ны өдөр гэрээ байгуулан ажиллаж байна. 2020 онд 4 хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажил болон паркийн талбай дээрх 10 кВ-ын цахилгааны утас татах зэрэг ажлууд хийгдсэн.

1.3 Паркийн гаднах 4,64км авто замыг ашиглалтанд оруулна

  • 10.14-ны өдрийн ЗБХХ-2020/14 дугаар “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркаас Налайх Чойрын авто замтай холбох авто замыг ашиглалтанд авах ажлын хэсгийн акт, дүгнэлт” гаран ашиглалтад хүлээн авсан.

Цааш үзэх