“НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОНӨТҮГАЗАР НЬ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА.

АЖЛЫН БАЙР:        БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  1. Паркт баригдах дэд бүтэцийн бүтээн байгуулалтын ТЭЗҮ, ажлын зураг төсөлд тооцоо судалгаа хийх, санал боловсруулах, хэрэгжүүлэлтэнд хяналт тавих;
  2. Паркийн болон паркийн нэгжүүдийн цахилгаан хангамжийн найдвартай үйлчилгээ үзүүлэн, хэмнэлттэй, үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх
  3. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Цахилгааны эсвэл барилга, дулааны инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх
  • Автокад зэрэг мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх
  • Оффисийн хэрэглээний программууд, интернетийн орчинд ажиллах чадвартай байх
  • Баримт бичиг боловсруулах, техникийн тооцоо судалгаа, дүгнэлт гаргах чадвартай байх
  • Албан үүргийн хүрээнд шаардагдах хууль, эрх зүйн мэдлэгтэй байх

ТУСГАЙ ШААРДЛАГА:

  • Ажил үүргийн хүрээнд шаардагдах гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Эерэг, зөв хандлагатай байх
  • Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай байх
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвар өндөртэй байх

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс болон Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах НБМҮТПаркийн оффисд  эсвэл park@nad.ub.gov.mn хаягаар 2020 оны  01 дүгээр сарын 06-ний өдрөөс  2020 оны 01 дүгээр  сарын 15-ны өдрийг дуустал ажлын цагаар хүлээн авна.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт
  • Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт
  • Өмнө нь ажиллаж байсан албан газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар  75751001, 80811022 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч  болно.