НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА.

Газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ны А/09 тоот тушаалаар Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн Залуучуудын хөгжлийн зөвлөл үүсгэн байгуулагдаж, батламж бичгээ хүлээн авлаа. Тус зөвлөл нь Паркийн 7 албан хаагчдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд эхний хурлаар Зөвлөлийн даргаар Маркетинг ОНХХ мэргэжилтэн Э.Энгүүн, Зөвлөлийн нарийн бичгийн даргаар Хуулийн мэргэжилтэн Б.Ариунбилэг нар сонгогдсон байна.

Тус зөвлөл нь залуучуудын хөгжлийг дэмжих, эрхийг нь хангах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний үзэл бодлыг сонсох, санал, санаачилгыг нь дэмжих замаар үнэлэмж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилготой.

2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд болон яам, агентлаг, байгууллага, нийслэл, аймаг, дүүргийн салбар зөвлөлийн гишүүдтэй “Алсын хараа – 2050” цахим уулзалт зохион байгуулсан.

Тус уулзалтаар салбар зөвлөлийн гишүүдийн санал бодлыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл гаргаж, нээлттэй ярилцсан уулзалт боллоо.

2021 онд Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиолдож байгаа юм.