МОНГОЛ АВТО РЕСАЙКЛ ПАРК ХХК-ТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НБМҮТПарктай гэрээ байгуулан үйлдвэрлэлийн барилга байгууламжийн ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаад буй “Монгол Авто Ресайкл Парк” ХХК-ийн БНСУ-ын хөрөнгө оруулагч нарын хүсэлтийн дагуу Паркийн дарга болон инженер, мэргэжилтнүүдтэй уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа. “Монгол Авто Ресайкл Парк” ХХК нь БНСУ-ын Ресайкл Парк ХК-ийн 100хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан компани бөгөөд КОЙКА олон улсын байгууллагатай хамтран тус паркад төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Тус компани нь БНСУ-ын “Ресайкл Парк” ХК-ийн технологи, системээр автомашин, тээврийн хэрэгслийг задлах дахин боловсруулах систем, тогтолцоог бий болгож, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах, нөөцийг эргүүлэн ашиглах технологийг Монгол улсад нэвтрүүлэхийг зорилго болгон ажиллаж байгаа юм. Эхний ээлжийн барилга байгууламж баригдсанаар нийт 50 гаруй ажлын байр бий болно. Уулзалтаар Паркийн зүгээс ажлаа хурдан эхлүүлэхийг хэлж бидний зүгээс бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийллээ.