“БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН” АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

АЖЛЫН БАЙР:        Бүтээн байгуулалтын мэргэжилтэн

 

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

Паркт баригдах дэд бүтэцийн бүтээн байгуулалтын ТЭЗҮ, ажлын зураг төсөлд тооцоо судалгаа хийх, санал боловсруулах, хэрэгжүүлэлтэд хяналт тавих 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Төсөл дээр ажиллах чадвартай байх
  • 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх 

ТУСГАЙ ШААРДЛАГА:

  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх;
  • Баримт бичиг боловсруулах, техникийн тооцоо судалгаа, дүгнэлт гаргах чадвартай
  • Харилцааны соёлтой, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Эерэг зөв хандлагатай, багаар ажиллах чадвартай байх

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл; 

 МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 75751001 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авна уу.