Төрийн өмчийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилга угсралтын ажлуудад БХТөвөөс хяналт тавьж байгаа 4 төрлийн төсөл Налайх дүүрэгт байгаа бөгөөд эдгээрийн нэг нь НБМҮТПаркийн үерийн далангийн бүтээн байгуулалтын ажил юм. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр БХТөвийн тэргүүн дэд захирал Б.Ганболд, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг нар Паркийн үйл ажиллагаатай танилцаж, үерийн далангийн бүтээн байгуулалтын ажлын явц, болон чанар, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
1,6км урттай уг үерийн байгууламжийн ажил нь БХБЯамны 1,01 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна.