2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл инновацын газрын дарга Б. Мөнх-Оргил, НШУҮИГазрын Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж. Тамжид, Барилга Хот Байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Энхтүвшин, БХБЯамны харъяа Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын Дэд дарга М.Ибрай, Барилга барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Я.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Ч.Дөлгөөн, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн О.Лхагвадорж, Р.Бямбажав, Н.Оч нар Паркийн одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаатай танилцаж, уулзалт ярилцлага хийлээ.
Уулзалтаар НБМҮТПаркийн дарга С.Батжаргал хийгдээд байгаа нийт хөрөнгө оруулалт, хийгдсэн дэд бүтцийн ажлуудаа танилцуулж, цаашид шаардагдах хөрөнгө оруулалт болон парк хөгжихөд зайлшгүй шаардлагатай байгаа асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэх арга замыг эрэлхийллээ.
Уулзалтын үр дүнд Паркт эхний ээлжинд тулгамдаад буй асуудал болох цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Барилга хот байгуулалтын яаман дээр уулзалт зохион байгуулж, танилцуулга мэдээлэл хүргэхээр шийдвэрлэлээ.