“АЛХАЛТЫН ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2019 оны 153 дугаар тогтоол “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, “Ковид-19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих зорилгоор “Дэлхийн алхалтын өдөр”-ийг улс орон даяар зохион байгуулж байгаатай холбогдуулан Паркийн нийт ажилтан, албан хаагчдын дунд “Алхалтын өдөр”-ийг 2020 оны 10 сарын 24-ны өдөр зохион байгууллаа.

“Алхалтын өдөр”-өөр Паркийн ажилтнууд Налайх дүүргийн Зүрх уул руу нийт 9 км газар алхалт хийж, хөгжөөнт тоглоом тоглон, нэг өдрийг эрүүл агаарт өнгөрөөлөө.