ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2022

“НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОНӨТҮГазар

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд тус парк 2022 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

Байгууллагын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд төлөвлөгөөний дагуу хугацаандаа хэрэгжиж байна. Энэ хугацаанд:

  • Монгол улсын Засгийн газрын тогтоол – 2
  • Нийслэлийн Засаг даргын захирамж – 4
  • Нийслэлийн дотоод аудитын тогтоол – 1
  • Нийслэлийн онцгой комиссын хурлын тэмдэглэл – 3
  • Төрийн болон бусад байгууллагаас нийт 206 албан бичиг ирснээс хариутай албан бичиг нь 79 байж хариуг хугацаанд нь хүргүүлсэн. Байгууллагаас бусад байгууллага, аж ахуй нэгжүүдэд нийт 240 албан бичиг явуулсан.

Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг усаар хангах усан хангамжийн байгууламж, усан сан,  гүний худгийн барилга байгууламж, шугам хоолойн угсралтын ажлын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд паркийн 120 га газар дээр байгуулах 2 ширхэг гүний худгийн өрөмдлөгийн ажил хийгдэж дууссан. 2 худгийн барилгын ажил хийгдэж байна. “ТТТ” ХХК-руу татах 6.3 км шугам хоолойн газар шорооны ажил хийгдсэн.

Цааш үзэх