“УЛААНБААТАР ГРУПП” ХХК-ТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Парктай хамтран ажиллах гэрээ байгуулсан Улаанбаатар групп ХХК-ийн захирал, төлөөлөгчид 2022 оны 04 сарын 07-ны өдөр Паркт ирж, дэд бүтцийн ажлын явцтай танилцаж, үйлдвэр барих газрын байршил дээрээ очиж харлаа.

“Улаанбаатар Групп” нь 2006 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 300 гаруй ажилтан албан хаагчтай, найдвартай татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг ухамсарлагч, хөдөлмөр хамгааллын салбарт манлайлагч, Монгол улсын томоохон аж ахуйн нэгж болон өргөжиж байна.

Тус компани нь Паркийн газарт жилд 3000 айлын орон сууц барих хүчин чадал бүхий Бетон эдлэлийн цогц үйлдвэр барихаар төлөвлөж байгаа юм.