АЖЛЫН БАЙР: Нярав
АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО
Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд батлагдсан төсвийн дагуу эд материалаар хангах, үндсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах.
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Санхүүч, Нягтлан бодогчоор дээд боловсрол эзэмшсэн байх.
- 1-ээс доошгүй жил ажилласан
- Харилцааны соёлтой, ажлын шинэ арга барил, туршлагыг тусган авч эзэмших чадвартай байх
- Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Бусдыг анхааралтай сонсох, үзэл бодлоо илэрхийлэх чадвартай байх. Шаардлагатай үед үндэслэлтэй хариулт өгдөг байх.
- Нягт нямбай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Ёс зүйн хэм хэмжээг сахих
- Нууц хадгалах
- Хувийн соёлтой байх
- Хариуцлага хүлээх чадвартай байх
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:
- Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
- ”НБМҮТП ” – ОНӨТҮГ зарлаж буй албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Налайх дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс болон Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах оффисд 2017 оны 11 дугаар сарын 12-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 28 -ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт
- Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 75751001 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч болно.