“КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг ашиглаж хэвшицгээе

Apple, Google компаниуд хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлсэн технологийн шийдэл болох дэлхийн 60 гаруй оронд 130 сая гаруй хүн хэрэглэж байгаа “КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг Монгол Улсад ашиглах тохиргоог Улсын Онцгой Комисс хийж гүйцэтгээд байна. Тус систем нь коронавируст халдвар (КОВИД-19)-ын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх, иргэдэд коронавируст халдварт өртсөн эсэх мэдэгдлийг илгээх, хүлээн авах боломжийг олгох ба халдвараар халдварласан өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгаа хийх зэрэг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын ажлыг нь хялбарчлах үндсэн үүрэгтэй.