НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКТАЙ ХОЛБООТОЙ ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ПАРКТ ИРЖ АЖИЛЛАЛАА

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр НИТХурлын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга М.Говьсайхан,  НИТХурлын тэргүүлэгч, хурлын Байгаль орчин, ногоон байгууламжийн хорооны гишүүн Д.Гантулга, НИТХурлын төлөөлөгч, Засаглал, эрхзүйн шимтгэлийн хорооны гишүүн Д.Ихбаяр, НИТХурлын даргын зөвлөх Ш.Үнэнбат, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, НЗДТГазрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай,  НБМҮТП ОНӨААТҮГазрын дарга С.Батжаргал, НИТХурлын төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, НИТХурлын Ажлын албаны Хууль эрхзүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Парк дээр ирж ажиллалаа. Мөн уулзалтанд тэсрэх бодисны үйлдвэрийн төлөөлөл болох Нитро Сибирь-Монголиа ХХК, Мера ХХК, Илч түлш ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд ирж оролцсон.

Уг уулзалтаар:

  • НБМҮТПаркийн хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө болон Нийслэлийн хэмжээнд тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн байршлийн талаар,
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын аюулгүйн бүс нь Паркийн болон бусад байгууллагын эзэмшлийн газартай давхацсан эсэх талаар мэдээлэл,
  • Налайх дүүрэгт арматур төмрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулагч “Эйч Ди Ти Эм” ХХК-ийн талаар тус тус хэлэлцлээ.

 

Мөн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичиг болон “Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-нд тэсрэх аюултай бодисын агуулах нь Багахангай дүүргийн 2-р хороонд байршихаар тусгагдсан байгаа юм.

Уулзалтын үр дүнд, Налайх дүүргийн 3-р хороонд байрших тэсрэх бодисын үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрлийг цаашид сунгахгүй байх, шат дараатайгаар Багахангай дүүрэг рүү нүүлгэн шилжүүлэх талаар санал гаргасан байна.

Мөн ХХААХҮЯам, ЗТХЯам болон дээрх ажлын хэсэг тус тус саналаа боловсруулан УУХҮЯам руу хүргүүлэхээр болсон.