“АВТОБУСТАЙ АЯЛАЛ” ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020 оны 9-р сарын 14-нөөс 17-ний өдрүүдэд Налайх Дүүргийн Засаг Даргын Тамгын газраас Налайх дүүргийн 1-ээс 8 дугаар хорооны иргэдэд өнгөрсөн жилүүдэд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болон Барилгын Материалын Үйлдвэрлэл Технологийн Парк, Таван толгой түлш зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр зэрэг томоохон төслүүдийн үйл ажиллагааг танилцуулах зорилготой “Автобустай аялал”-ыг зохион байгуулсан.

Уг аялалын хүрээнд Парк дээр 7 ээлжээр нийт 450 гаруй иргэд ирж танилцсан бөгөөд Паркийн үйл ажиллагааны ерөнхий танилцуулга, хийгдсэн бүтээн байгуулалт болон цаашид хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.