2026
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН – 2025
“НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ХУВЬЦААТ КОМПАНИ
2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл
ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,
Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний
хүрээнд парк нь 2025 оны хагас жилийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:
Байгууллагын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд
төлөвлөгөөний дагуу хугацаандаа хэрэгжиж байна. Энэ хугацаанд:
– Монгол Улсын Засгийн газрын тогтоол – 1
– Нийслэлийн Засаг даргын захирамж – 7
– Төрийн болон бусад байгууллагаас нийт 341 албан бичиг ирснээс хариутай албан бичиг
нь 92 байж хариуг хугацаанд нь хүргүүлсэн. Байгууллагаас бусад байгууллага, аж ахуй
нэгжүүдэд нийт 323 албан бичиг явуулсан.