ЦЭВЭР УСАА ХАЙРЛАЯ

Ус хүн төрөлхтний эрүүл аж төрөх амьдралын баталгаа, тухайн улсын экосистемийн бүрэн бүтэн байдал, тогтвортой хөгжлийн үндсэн элементийн нэг болдог.

Усны чанар, аюулгүй байдал зөрчигдөх нь нийгмийн ядуу буурай байдал давамгайлсан улс орны хувьд удаан хугацаанд үргэлжилж болох учраас цаг хожих, эрүүл мэндээ хамгаалах, урт наслахын тулд усан хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах үйл ажиллагаанд иргэн бүр оролцох зайлшгүй шаардлага урган гарч байна.

Усны үр ашиггүй зарцуулалтын талаарх тоо баримт:

Эвдэрхий цоргоор ус дуслахад цагт 0.54, хоногт 13, долоо хоногт 90, жилд 33,112 литр цэвэр ус ямарч үр ашиггүй хаягддаг байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлвэл жилд 3 сая гаруй төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн үг юм.

Та крантаа хаахгүйгээр шүдээ угаах үедээ 5-10 литр ус ашигладаг бөгөөд жилд 1,825-3,650 литр усыг зөвхөн шүдээ угаахад зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлвэл жилд 209,875-419,750 төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна. Харин та шилэн аяганд ус хийж шүдээ угааснаар энэ мөнгийг хэмнэх боломжтой юм.

Та ариун цэврийн өрөөний усаа нэг удаа татахад 6-10, гараа угаахад 3-5 литр ус зарцуулдаг байна.

Автомашиныг даралттай усаар угаахад цагт 500, зөөж угаахад 50 литр ус зарцуулдаг байна.

Усыг хэмнэснээр эрчим хүчийг хэмнэнэ.

Ус хэмнэх энгийн аргууд:

  1. Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж бай.  Дараа нь цэвэр усаар зайлж бай.
  2. Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус усаар дүүргэсэн саванд цэвэрлээд дараа нь цэвэр усаар зайл.
  3. Стаканд ус хийж аваад шүдээ угаах
  4. Шүршүүрт орохдоо усаа хэмнэх, ус бага хэрэглэдэг шүршүүртэй болох
  5. Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх
  6. Саванд ус хийж аяга тавгаа угаах, крантнаас гоожуулж угаахгүй байх
  7. Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх
  8. Ус дусалж байгаа крантуудыг хаах
  9. Усыг хэмнэх хамгийн үр дүнтэй арга нь тоолууржуулах юм!