“Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГазар нь Хүний нөөцийн бодлогын хүрээнд дараах зарчмуудыг удирдлага болгон ажиллана. Үүнд:
- Шударга байдал: Ажилтныг сонгон шалгаруулах, ажилд авах, албан тушаалд дэвшүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, хөдөлмөрийн харилцааны бүх шийдвэр гаргалтанд шударга байдлыг эрхэмлэх,
- Эрх тэгш байдал: Ажилтан бүрийн мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, хөгжиж дэвших боломжийг эрх тэгш олгох,
- Хуульд нийцтэй байдал: Байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль эрх зүйн актын хүрээнд удирдан зохион байгуулах,
- Нууцыг чандлан хадгалах: Байгууллагын болон ажилтнуудын хувийн нууцыг чандлан хадгалж үйл ажиллагааг удирдах
1-р үе шат: Ажилд орох хүсэлт гаргах
Ажилд орох хүсэлтэй, тавигдах шаардлагыг хангаж буй иргэн Төрийн албан хаагчийн анкетийг бөглөж, байгууллагын park@nad.ub.gov.mn хаягаар илгээнэ. АНКЕТ ТАТАЖ АВАХ
2-р үе шат: Анхан шатны ярилцлага хийх
Анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урина. Анхан шатны ярилцлагыг хүний нөөцийн мэргэжилтэн явуулна.
3-р үе шат: Ур чадварын үнэлгээ хийх
Анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчидоос IQ тест болон мэргэжлийн ур чадварын шалгалт авна.
4-р үе шат: Дэлгэрэнгүй ярилцлага хийх
Харъяалагдах алба хэлтсийн дарга болон газрын даргатай 2 дахь шатны ярилцлага хийнэ.
5-р үе шат: Ажилд авах
Шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчид ажлын санал хүргүүлнэ.
6-р үе шат: Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр хамруулах
Ажилд шинээр орж байгаа ажилтан бүрийг ШИНЭ АЖИЛТНЫ ДАСАН ЗОХИЦОХ ХӨТӨЛБӨР-т хамруулж, багийн нэг гишүүн болж ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ.