Налайх дүүрэг, 3-р хороо, НБМҮТП-ын байр
Улаанбаатар хот

Хамтран ажиллах чиглэл

  • Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 104 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт болох Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмын 7 дугаар зүйлд зааснаар – Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1.2-т заасны дагуу паркийн удирдлага нь энэхүү журмын хавсралт 2-т заасан загвар гэрээний дагуу паркийн нэгжтэй гэрээ байгуулна.
  • Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 104 тоот тогтоолын 9 дүгээр, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2 -т заасан нөхцөлийг хангаж зохих журмын дагуу гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу татвар, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ. Үүнд:
  • Хөнгөлөл тийн төрөл Хууль эрх зүйн орчин Заалт
    1 Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай 2000 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 Паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө
    2 УИХ-ын 2003 оны Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай 54 дүгээр тогтоолын хавсралтын  7.2.2 Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг тодорхой хугацаанд
    3 Газрын төлбөрөөс Газрын төлбөрийн тухай 1997 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 Паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын төлбөрөөc
    4 УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоолын хавсралтын  7.2.1 Үйлдвэр барих болон технологийн шинэчлэлт хийх хугацаанд аж ахуйн нэгжийг газрын төлбөрөөс чөлөөлөх, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойш тодорхой хугацаанд газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх
    5 ГАТ, НӨАТ-аас чөлөөлөх УИХ-ын 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11-р зүйл Барилгын материал, газрын тос, ХАА-н боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барихад зориулж импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувиар ногдуулж болох
    6 Татварын бус дэмжлэг Мөн хуулийн 12-р зүйл Паркад үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;

    Дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;