75751001 80007585
nalaihpark@gmail.com
Налайх дүүрэг 3-р хороо
Улаанбаатар хот

Мэндчилгээ

Даргын мэндчилгээ

 

Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахим хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Манай байгууллагын үйл ажиллагаа  нь гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмжих, хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэгчдийг тус паркийн бүтээн байгуулалтад оролцуулж хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, байгууллагын засаглал, менежмент, өрсөлдөх чадвараа сайжруулахад чиглэгдэж байна.

Монгол Улсын барилгын салбарт олон улсын стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн барилгын материалын ҮТП-ийг барьж байгуулснаар, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологи нэвтэрч, хөдөлмөрийн бүтээмж, дотооддоо импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого амжилттай хэрэгжих болно.

НБМҮТП-ийн хамт олон бид импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба ажлын байрыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

НБМҮТП-ийн бүтээн байгуулалтын төслийг ажил хэрэг болгоход та бидний хамтын ажиллагаа, хүчин зүтгэл чухал үүрэгтэй бөгөөд та бүхэнтэй хамтран ажиллахдаа бид баяртай байх болно.

 

 

 

ДАРГА:                                       С.БАТЖАРГАЛ