Налайх дүүрэг, 3-р хороо, НБМҮТП-ын байр
Улаанбаатар хот

ГЕРМАНЫ “IKI JET” ТӨСЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өнөөдөр /2022 оны 12 сарын 05-ны өдөр/ Германы хамтын ажиллагааны байгууллагын “Эрчим хүчний зохистой шилжилт” төслийн ахлах мэргэжилтэн Ларс Блюм, төслийн зөвлөх С.Цэрэндаш нар НБМҮТПарктай ирж танилцлаа. Уг төсөл нь Европын холбооны санхүүжилтээр явагдаж байгаа бөгөөд нүүрс ашиглаж эрчим хүч үйлдвэрлэхээс бага багаар татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашиглахаар зорьж буй улс орнуудын орон нутгийн удирдлага, […]

Read More »

ЭМЭЭЛТ ЭКО ПАРКИЙН ХАМТ ОЛОН ИРЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО.

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эмээл эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын ажилтнууд Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий инженер Б.Батбилэг паркийн үйл ажиллагаагаа танилцуулж,цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн холбоотой ажиллах талаар санал солилцлоо.

Read More »

НАМРЫН ЦЭНЭГ УСАЛГАА 2022

Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд НБМҮТП-ын албан хаагчид 2022 оны 10 сарын 13- ны өдөр А/24 постноос хөнгөн блокны үйлдвэр хүртэлх зам дагуу тарьсан улиас, хайлаас моддын намрын цэнэг усалгааг Цэцэрлэгжүүлэлтийн албатай хамтран хийж гүйцэтгэлээ.

Read More »

”УЛААНБААТАР БҮК” ХК, “НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК” ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

“УЛААНБААТАР БҮК” ХК нь анх 1984 онд “Байшин Үйлдвэрлэх Комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга байгуулалтын 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хот суурингуудын бүтээн байгуулалтыг бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлээр хангаж ирсэн байна. “УЛААНБААТАР БҮК” ХК нь цайр болон метал хийц […]

Read More »