“ҮНДЭСНИЙ БИЧИГ МИНУ” УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Налайхын их уурхай, дүүргийн 100 жилийн ой, “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нэрэмжит уламжлалт “Үндэсний бичиг мину” уралдаан дүүргийн 56 албан байгууллагын 112 ажилтан, албан хаагчдын дунд 2022 оны 04 сарын 29-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд НБМҮТПаркийг төлөөлж, Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Т.Тэлмэн, Нярав Э.Ундармаа нар амжилттай оролцож, Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Т.Тэлмэн тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна. Амжилттай оролцсон албан хаагчиддаа баяр хүргэе.#Эх_хэлээ_дээдэлье.