Нийслэлийн инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажилгаатай танилцлаа

Нийслэлийн инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажилгаатай танилцлаа

4-р сарын 22 ны өдөр Нийслэлийн инновац технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг уулзалтын хүрээнд паркт хийгдсэн ажлууд болон одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд зэрэг паркийн өнөөгийн байдлыг олон талаас авч үзэн танилцсан ба паркт үйл ажиллагаа явуулж буй Пийс стийл группийн үйлдвэртэй танилцаж паркт цаашдаа үйл ажиллагаагаа явуулахад тулгарч буй асуудлыг хэлэлцлээ. Мөн паркийн 4.67 км авто замын ажилтай үйл явцтай танилцаж гүйцэтгэгч байгуулгуудын төлөөллүүдтэй уулзлаа. Парк нь одоогийн байдлаар Налайх дүүрэгт тулгамдаж буй томоохон асуудал болох ажилгүйдлийг бууруулах чиглэлээр хичээн ажиллаж байгаа билээ. Одоогоор паркт дэд бүтэц тэр дундаа эрчим хүчний асуудал тулгараад байгаа бөгөөд дэд бүтцийн асуудал шийдэгдсэнээр гэрээ байгуулсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эрчимжих бүрэн боломжтой юм. Нийт 15 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон бөгөөд 15 үйлдвэрийн 1000 орчим шинэ ажлын байр бий болох боломжтой юм.